БНСУ-ын алдарт дуучин, жүжигчин Рэйн Монголд тоглолтоо хийнэ

Монголчуудад “Миний байшин” киногоороо танил болж, мянга мянган шүтэн бишрэгчтэй болсон БНСУ-ын алдарт жүжигчин, дуучин Рэйн буюу Жун Жи Хүүн манай улсад ирэх гэж байна.

 

Тэрбээр Монголд анх удаа албан ёсны тоглолтоо хийхээр болсон нь энэ юм. Тоглолтын эцсийн тов хараахан гараагүй байгаа аж. Энэ талаар “Эвандис энтертайнмент” мэдээлсэн бөгөөд тэд энэхүү тоглолтыг зохион байгуулах юм байна. Тус компанийнхан өмнө нь “F4” киногоороо монголчуудад танигдсан дуучин Ким Хён Жуныг Монголд авч ирж, тоглолтыг нь хийж байсан билээ.

 

Рэйн Солонгосын алдарт Ким Тэ Хитэй 2017 онд хуримаа хийсэн бөгөөд тэд хоёр хүүхэдтэй. Жун Жи Хүүн анх 1998 онд 16 настайдаа анхны дебютээ хийж байсан юм. “JYP” энтертайнментэд харьяалагддаг байсан тэрбээр 2007 оноос өөрийн энтертайментыг байгуулан одоог хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Түүний хувьд 2010, 2011 онд алдарт “Тайм” сэтгүүлийн дэлхийн шилдэг 100 хүний нэгээр шалгарсан удаатай. Rain Монголд ирнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ