Цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэллээ

Цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг өнөөдрөөс /2024.08.01/ emongolia болон esis боловсролын салбарын мэдээллийн системээр дамжуулан хүлээн авч эхэллээ. Өнгөрсөн жилийн тухайд бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулсан. Ингэхдээ хүсэлтийг цахимаар болон гэрийн ойролцоох төрийн өмчийн цэцэрлэгт хандан гаргаж байсан юм.

Эцэг, эхчүүд нийслэлийн хамран сургах тойргийн мэдээллийг Нийслэлийн боловсролын газрын сайт, пэйж хуудас болон утсаар авах боломжтой.

Монгол Улсад 2021-2022 онд цэцэрлэгийн хамрагдалт 76 хувьтай байжээ. Харин 2022-2023 оны хичээлийн жилд 90.2 хувь болж, 20 орчим хувиар нэмэгдсэн эерэг үр дүн гарсан. Энэ хугацаанд шинээр 197 сургууль, 285 цэцэрлэг ашиглалтад орсон байна.

Мөн ирэх жилүүдэд шинээр 11 цэцэрлэг, долоон сургууль, есөн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ