Сонгодог урлагийн “домог” гэгдэх алдарт дуучин Пласидо Доминго өнөөдөр Монголд ирлээ

Сонгодог урлагийн “домог” гэгдэх алдарт дуучин Пласидо Доминго Монгол Улсад анх удаа хүрэлцэн ирлээ. 

Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын ууган үйлдвэрлэгч АПУ компани 100 жилийн ойн хүрээнд дэлхийн сонгодог урлагийн оддын тоглолтыг наймдугаар сарын 3-ны өдөр 16:00 цагаас Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театраас Д.Сүхбаатарын талбайд олон нийтэд зориулж шууд дамжуулан хүргэнэ. 

Уг тоглолтод олон улсад нэр хүнд нь тасралтгүй өсч буй сопрано хоолойт Нина Минасян, орчин цаг үеийн хамгийн агуу тенор дуучдын нэг алдарт “Ла Скала” театрын дуучин Фабио Сартори, дэлхийд тэргүүлэх залуу удирдаачдын нэг Гаэтано Ло Коко нар урилгаар оролцох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ