Улаанбаатарт 28 градус дулаан байна
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2024.07.29/ 20.00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +15…+17 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.
БУСАД НУТГААР: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22…+27 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Даргангын тал нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +12…+17 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +22…+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +34…+39 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ