ПАРИС 2024: Өнөөдөр Л.Энхрийлэн, Б.Эрдэнэбаяр нар зодоглоно

Францын нийслэл Парис хотноо хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг зуны олимпын 33 дугаар их наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ өдөр Улаанбаатарын цагаар 16:00 цаг эмэгтэйчүүдийн 57 килограммын жинд дэлхийн аваргын хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн Косовогийн тамирчин Нора Гжаковотой зодоглоно. Мөн эрэгтэйчүүдийн 73 килограммын жинд Тбилис их дуулга тэмцээний аварга Б.Эрдэнэбаяр Швейцарийн Нилс Стамптай барилдана. 

Монголын баг тамирчдын тэмцээний хуваарь, үр дүнгийн талаар "Парис 2024" хуудаснаас нэгдсэн мэдээллийг авна уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ