Биокомбинат орчимд Туул голын эрэг нурж, 50 гаруй айлыг Өлзийт хороолол руу нүүлгэжээ
Хэнтий нуруунаас эхтэй Туул голын усны түвшин нэмэгдэж үерийн аюултай түшинг давжээ. Үүний улмаас өчигдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат, Сонгинын амралтын орчимд Туул голын эрэг нурж, голын ус айлын хашаа руу орох эрсдэл үүссэн байна.
Тус байршилд түр далан хийж, голын эрэг орчмын 50 айл өрх, 170 орчим хүнийг Өлзийт хороолол руу нүүлгэжээ.
Мөн цахилгааны шугамыг салгаж, хүчдэлийн шонг шилжүүлэн суулгасан байна.
Үерийн даланг хүчитгэх ажлыг нийслэл болон дүүргийн 70 гаруй албан хаагч, 21 техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэж байгааг Нийслэлийн Онцгой Комиссоос мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ