Өнөөдрийн 13:00 цагаас хойших орон нутгийн автобусууд Драгон авто буудлаас хөдөлнө
Өнөөдөр буюу долоодугаар сарын 28-ны өдрийн 13 цагаас 29-ний 6 цагийн хооронд “Номин” автобуудлын өмнөх замын хөдөлгөөнийг бүрэн хааж зам засварын ажил хийнэ.
Үүнтэй холбогдуулан өнөөдрийн 13:00 цагаас хойш Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд гарах зорчигч тээврийн бүх автобус Драгон автобуудлаас хөдлөх зохицуулалт хийжээ.
Тодруулбал
- Архангай 14:00, 19:00 цаг
- Баянхонгор 14:00, 20:00 цаг
- Баян-Өлгий 13:00 цаг
- Говь-Алтай 15:00, 18:00 цаг
- Завхан 16:00, 18:00 цаг
- Өвөрхангай 14:00, 18:00 цаг
- Увс 15:00, 17:00 цаг
- Ховд 13:00, 16:00 цагийн автобуснууд хуучин Драгоноос хөдлөх аж. Иймд иргэд, зорчигч та бүхэн замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг тооцоолон цагийн зөв зохицуулалт хийхийг Автотээврийн Үндэсний төвөөс зөвлөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ