ОУХМ Б.Баасанхүү "Парис-2024" Олимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ

2024 оны Ази тивийн аварга, Душанбе Их дуулга тэмцээний аварга, Абу-Даби-2024 Дэлхийн  аварга шалгаруулах тэмцээний алтан медальт,  ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн  тамирчин Б.Баасанхүү “Парис-2024”  зуны  XXXIII Олимпын наадмын мөнгөн медальтан боллоо. 

 

Тэрбээр эмэгтэйчүүдийн 48 кг-д C зоонд Мальтийн  Е.Катринатай учраа таарч цэвэр, хоёр дахь барилдаандаа Австрийн Кетрингийг цэвэр,  хэсгийн аваргын төлөө Парагвайн  Нарваез Габриелатай барилдаж ялсан. Улмаар зооны аваргын төлөө Испанийн Мартинез Абелендатай барилдаж нэмэлт цагт ялсан юм. Улмаар Олимпын наадмын алтан медалийн төлөө “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цунадо Нацүмитай   өрсөлдөж ялагдсанаар ийнхүү мөнгөн медаль хүртэв.

 

Ингэснээр Б.Баасанхүү Олимпын мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын 12 дахь тамирчин, жүдо бөхийн спортын түүхэнд 5 дахь мөнгө түүн дотор эмэгтэй  жүдочдын олимпын мөнгөн медальтай хоёр дахь бөх болж байна. Мөн Монголын жүдо бөхийн баг тамирчид Олимпын наадмаас анхлан медаль хүртсэн түүхэн цаг үеэс хойш 44 жилийн дараа ийнхүү мөнгөн медаль хүртлээ. 

 

Монгол Улс Олимпын наадамд өрсөлдөж эхэлсэн цагаас хойш нийт 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл медаль хүртээд буй. Үүнээс жүдо бөхийн шигшээ баг тамирчдаас 1980 оны Москвагийн Олимпын наадамд Р.Даваадалай хүрэл, Ц.Дамдин мөнгөн медаль хүртэж  жүдочид олимпын наадмын түүхэнд анхны медалиа хүртсэн юм.  Түүний үргэлжлэл 1996 оны Атлантын Олимпын наадамд Д.Нармандах хүрэл, 2000 оны оны Афины Олимпод Х.Цагаанбаатар хүрэл, 2008 оны Бээжингийн Олимпод Н.Түвшинбаяр аварга, 2012 оны Лондоны Олимпын наадамд Н.Түвшинбаяр мөнгө,С.Ням-Очир хүрэл,  2016 оны Риогийн Олимпын наадамд Д.Сумьяа мөнгө, 2020 оны Токиогийн Олимпын наадамд М.Уранцэцэг хүрэл, Сайд Моллай мөнгөн медаль хүртэж байв. 

May be an image of 5 people and text that says 'SUNOUA No Natsumi BAVUUDORJ BAYUUDORJBaosankhyu Boasankhuu JPND ・ IOUKLIShirine rin IOUKLI Shir MGLHE BABUL FRA WE+ ប្បាសល TM 4HHeaH O OLO! yν POMSELIA POM LA TEAM JAPAN FRANCE SWE'

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ