Гэрээсээ гараад сураггүй болсон хоёр хүнийг эрэн хайж байна

Гэрээсээ гараад сураггүй болсон хоёр хүнийг эрэн хайж байна.

Тодруулбал,

Өмнөговь аймаг, Булган сум. 4 дүгээр багийн “Тотготой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ Тус сумын харьяат иргэн Ц нь 07.20-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.24-ний өдрийн 13:30 цагт хүлээн авсан. 07.25-ны өдөр иргэн Ц /67 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагаа явагдаагүй. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Дорнод аймаг, Сэргэлэн сум. Очир хүрээ багийн "Шар бүрд" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 50 км/ 07.25-ны өдрийн 15:00 цагийн орчим малчин С нь малаа хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид  малчин С/45 настай, эмэгтэй/-ыг мөн өдрийн 21:49 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07.26-ны өдрийн 00:24 цагт аймгийн төвөөс хойд зүгт 2 км-т хээрээс эсэн мэнд олж,  ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ