Хамтарсан Засгийн газрын зорилтыг АХБ-ны Суурин төлөөлөгчид танилцуулав
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулинтай уулзалт хийлээ.
Уулзалтаар хамтарсан Засгийн газрын тавьсан зорилт, баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлийг танилцуулж, энэ хүрээнд АХБ-тай хэрэгжүүлэх хамтын ажиллагааны цар хүрээний талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Цаашид АХБ-тай сэргээгдэх эрчим хүч, цахим эдийн засаг, төр, хувийн хэвшлийн салбарт өргөн хүрээнд хамтарч ажиллахаар тохиролцов.
Энэ жил Монгол Улс, АХБ-ны дунд хугацааны хамтын ажиллагааны стратеги, санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр зэрэг цаашдын хамтын ажиллагааны хүрээг тодорхойлсон баримт бичгийг батлах чухал жил тул энэхүү ажилд Эдийн засаг, хөгжлийн яам бүхий л түвшинд хамтарч, дэмжиж ажиллахаа мэдэгдэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ