Сарлагийн баярыг 400 орчим гадаадын жуулчин үзэж сонирхлоо

Өвөрхангай аймгийн томоохон үйл ажиллагаа болох “Сарлагийн баяр”-ыг Бат-Өлзий сумын Өндөр хясаа хэмээх газарт 15 дахь жилдээ зохион байгууллаа.

Сарлагийн баярыг 600 гаруй хүн үзэж сонирхсоны 400-гаад нь гадаадын жуулчид байв. Энэ үеэр сарлаг бугуйлдах, булгиулах, уралдуулах тэмцээн болж, сайхан сарлаг, сарлагийн бух, сайхан хосыг шалгарууллаа.

Мөн 32 бөх барилдаж, Улаанбаатар хотоос ирсэн болон нутгийн иргэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээр худалдаа хийсэн юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ