Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд ТББ-ын удирдлагуудтай уулзана

Долоодугаар сарын 24-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь салбарын ТББ-ын удирдлагуудтай уулзана. Утас 9923-9808.

 

09:00 цагт: Д.Сүхбаатарын талбайд "Оюу толгой" ХХК-ийн үндсэн 4000 ажилтан, тэдний гэр бүлийн 20,000 хүний эрх ашгийн төлөө ажилчид жагсана. Хуулиар олгосон хөдөлмөрлөх эрхийн төлөө жагсаж буй талаар хэвлэл мэдэээллийнхэнд 11:00 цагт нэгдсэн мэдээлэл өгнө. Утас: 9900-4893, 9907-5182.

 

12.00 цагт: “Аз Хур” номын дэлгүүрт: Бельги улсад сууж буй Данаасүрэнгийн Энхтуяагийн “Цагаан” номын нээлт болно. 

 

Спорт:

-Налайх дүүрэгт: Нисэх загварын чөлөөт нислэгийн Ази, Номхон далай орнуудын аварга шалгаруулах тэмцээн болно. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ