"Шинэ Хархорум" хотын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг танилцуулна

Долоодугаар сарын 24-ний лхагва гарагт болон зарим үйл явдлын тойм:

09:00-12:00 цагт: “Ондо” компанийн байранд “Алтарганы ертөнц-2024” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.

10:00 цагт: Төрийн ордонд: "Шинэ Хархорум" хотын ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын II шатанд тэнцсэн 18 улсын 38 багийн бүтээлийг олон нийтэд танилцуулж, Ерөнхийлөгчийн Тамгын газар болон "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалт хариуцсан захиргаанаас  мэдээлэл хийнэ. 

10:00 цагт: НИТХ-ын ээлжит бус XXII хуралдаан болно.

11:00 цагт: “Степпе Арена”-д Халамжийн төв болон асрах газруудын хүүхдүүд оролцсон 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн эхэлнэ. Утас: 9911-7603, 9999-0391, 8869-4040.

Орон нутагт:

7 дугаар сарын 24-25-нд: Дорноговь аймгийн Өргөн, Эрдэнэ сумын 100 жилийн ойн баяр наадам болно. Мөн Дундговь аймгийн Өндөршил, Цагаандэлгэр сумын ой болно.

7 дугаар сарын 25-26-нд: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Зүүнбүрэн сумын 100 жилийн ойн баяр наадам болно. Мөн Говь-Алтай аймгийн Дэлгэр, Цогт Чандмань, Эрдэнэ сумын ой болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ