"ИРЭЭДҮЙН ГЕНЕРАЛУУД 2024 " цэрэгжүүлсэн спортын телевизийн реалити шоуны бүртгэл эхэллээ

Монгол улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, Халх голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойн хүрээнд хүүхэд, залуусын бие бялдрыг хөгжүүлэх, цэрэг - эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулагдах ИРЭЭДҮЙН ГЕНЕРАЛУУД цогцолбор тэмцээний бүртгэл эхэллээ.

ХЭН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ оролцох боломжтой.

ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОНООР

- Цэргийн анхан шатны мэдлэг, дадлага олох ба хувь хүний харилцаа, хандлага, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл дээшилнэ.

- Цэргийн албаны үнэ цэн, мөн чанарын талаар анхан шатны мэдлэг, дадалтай болно.

ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

- Төв аймгийн Баянчандмань дахь хил хамгаалах албаны тусгай бэлтгэлийн цогцолборт зохион байгуулагдана.

- Тэмцээн онооны дарааллаар хасагдах зарчмаар, сургалт, дадлага хосолсон дараах үе шатуудаар явагдана.

Үүнд:

Бэлтгэл үе: тэмцээний заавар танилцуулга, аюулгүй зааварчилгаа судлах

1-р шат: Бие бялдар, сэтгэл зүй, авхаалж самбаа сорих ерөнхий сорил

2-р шат: Удирдах ур чадвар, багийн ажиллагаа, оюун ухаан, хурд хүчний сорил

3-р шат: Цэргийн мэргэжлийн дасгал норматив

- Тэмцээнд оролцох бүрэлдэхүүн нь нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт орж, эрүүл мэндээр тэнцсэн, гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байна.

ТЭМЦЭЭНИЙ ХУГАЦАА

2024 оны 7-р сарын 31-с 8-р сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2024 оны 7-р сарын 25-ны өдөр МҮОНРТ -ийн event hall -д болно

БҮРТГҮҮЛЭХ ЛИНК

https://forms.gle/mnRthWgwAEMBD9a79

Лавлах утас: 8900 7677

СЭТГЭГДЭЛ БИЧИХ