Туул голд автомашинтайгаа живсэн хоёр иргэнийг аварчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн гүүрний харалдаа Туул голд машин живж байна гэсэн дуудлага өчигдөр /2024.07.22/ 20:10 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу аврах ангийн алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж автомашинд зорчиж явсан 2 иргэний амь насыг авран хамгаалав.

Гол, мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихыг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ