Улаанбаатарт өдөртөө 23 градус дулаан, бороо орно
Долдугаар сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Долдугаар сарын 22-23-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 4-9 градус, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, Их нууруудын хотгор, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ