Монгол эсгий урлалын баяр болно

Долоодугаар сарын 22-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

-Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт үргэлжилж байна.

-Морин хуурын олон улсын VII наадам (шалгаруулалт) Өмнөговь аймагт болж байна.

-Чөлөөт нисэх загварын Ази-Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.

-Өвөрхангай аймгийн Хужирт сумын Тээлийн амд: “Монгол эсгий урлалын баяр” болно.

-ОХУ-ын Санкт-Петербург хотод: Олон улсын дуурийн дуулаачдын XV дахь уралдаан эхэллээ. Сонгодог хөгжмийн дэлхийн нэр хүндтэй уг уралдаанд Монгол Улсаас Х.Мөнхтүвшин, Б.Мөрөн, Б.Номин нарын дуучид оролцож байна. Елена Образцовагийн нэрэмжит уралдаан энэ сарын 27-н хүртэл үргэлжилнэ.

-Монголын Театрын музейд: БНСУ-ын 40 орчим мэргэжлийн гэрэл зурагчдын хамтарсан “УЛААНБААТАР ХОТЫН ТУСГАЙ” үзэсгэлэн нээгдээд байна. 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ