ЭЛЧИН САЙД РИЧАРД Л. БУАНГАН ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫН ТАВАНТОЛГОЙ ӨРТӨӨТЭЙ ТАНИЛЦЛААЭЛЧИН САЙД РИЧАРД Л. БУАНГАН ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫН ТАВАНТОЛГОЙ ӨРТӨӨТЭЙ ТАНИЛЦЛАА
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буанган “Тавантолгой Төмөр зам” ХХК-ийн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын Тавантолгой өртөөнд зочлон, өртөөний үйл ажиллагаатай танилцлаа.
Элчин сайд Ричард Л.Буанган Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компанийн гол замын SD70Ace/LW серийн 16 зүтгүүрийн эхний ээлжид нийлүүлэгдсэн 2 шинэ зүтгүүрийн машинчийн кабин болон зүтгүүрийн ерөнхий бүтцийг үзэв.
Энэхүү зүтгүүрүүд нь хоёр улсын хооронд хийгдсэн томоохон худалдан авалт бөгөөд эдийн засаг, худалдааны харилцааны хөгжилд онцгой ач холбогдолтой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ