БНСУ-ЫН АВТО ЗАМ БАРИХ, ЗАСВАРЛАХ ТУРШЛАГЫГ МОНГОЛ УЛСАД НЭВТРҮҮЛНЭ
Зам, тээврийн хөгжлийн яам болон БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны хамтын ажиллагааны хүрээнд “К-Смарт авто замын менежментийн систем /RMS/-д суурилсан улсын чанартай авто замын дижитал тогтолцоог хөгжүүлэх төсөл”хэрэгжүүлэх гэж байна.
Энэ төслөөр Монгол Улсын авто замын салбарт БНСУ-ын шинэ техник технологийг нэвтрүүлэн, ашиглах, хүний нөөц бэлтгэх, дадлагажуулахаас гадна цаг уурын онцгой нөхцөлд буюу өвлийн улиралд хийгдэх боломжтой засварыг нутагшуулах зэрэг ажлууд хийгдэнэ.
Төслийг энэ 2024 оны есдүгээр сараас эхлүүлж, 2028 он хүртэл буюу 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ