Газ дэлбэрсний улмаас орон сууц нь шатсан 207 дугаар байрны оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ
Өнгөрөгч нэгдүгээр сар /2024.01/-д Дашваанжил ХХК-ийн байгалийн хийг тээвэрлэж Дүнжингарав худалдааны төвийн орчимд зорчиж явсан автомашин суудлын машинтай мөргөлдсөний улмаас дэлбэрэлт болж олон иргэн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон.
Тус ослын үеэр Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр галд өртөж, шатсан. Өдгөө тус байрны оршин суугчид түрээсийн орон сууцанд толгой хорогдож буй. Мөн 207 дугаар байр газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан.
Тэгвэл 207 дугаар байрны оршин суугчид "Шийдэл биш бөөрөнхий хариултаар аргацаалсан төрийн удирдлагууд", "Бидний эрх ашиг зөрчигдсөөр", "Хариуцах эзэнгүй 200 гаруй иргэдээ хаясан төр" зэрэг лоозон шатсан тус байрандаа байрлуулж эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ.
Гэрэл зургийг олон нийтийн сүлжээнээс ашиглав
Гэрэл зургийг олон нийтийн сүлжээнээс ашиглав
Гэрэл зургийг олон нийтийн сүлжээнээс ашиглав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД