Төв шуудангийн урд ном худалдаалдаг байсан “Дээлтэй өвөө” Н.Баасандоржийн байрны асуудал шийдэгджээ
"Дээлтэй ах" гэдгээр бидний танил болсон Н.Баасандорж гуай Төв шуудангийн өмнө үндэсний хувцсаараа гоён ном зарж зогсдогийг хүмүүс андахгүй. Тэрбээр 1989 оноос хойш 30 жилийн турш тасралтгүй ном зарсан. Хэсэг хүмүүс түүнийг хаана, юу хийж байгаа бол гэсэн битүүхэн бодолтой тэр хавиар эргэлддэг болж. Тэгвэл түүний хувьд одоогоор ахмадын ТББ байгуулан өглөөний 06.00-10.00 цаг хүртэл ахмадуудтай дасгал, хөдөлгөөн хийж өдөр, хоногийг үр ашигтай өнгөрүүлж буй.
Н.Баасандорж ахынх яармагийн 4-р хороонд амьдардаг. Тэрбээр гал голомтоо бадраагаад 30 жил болсон газраа 2020 онд Э.Лхагвасүрэн захиралтай “Андын зам” ХК барилгын компанид газраа барьцаанд тавьж байр авахаар гэрээг байгуулж байжээ. Гэтэл одоог хүртэл байрандаа орж чадахгүй, түрээсийн хашаа байшинд эхнэр, охин хоёртойгоо амьдарч буй. Түүний хувьд үрсдээ үлдээх ганц өв голомтоо асаасан газраа гурван өрөө байр болгох хүсэлтэй байсан хэдий ч аргаа баран цахим хуудсандаа нийтэлсэн билээ. Бид үүнтэй холбоотойгоор Н.Баасандорж ахтай ярилцаж, мэдээлсэн билээ.
Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан Улаанбаатар хотын өмгөөлөгчдийн холбоонд талархаж байгаагаа илэрхийлж "Улаанбаатар хотын өмгөөлөгчдийн холбооны удирдлага , хамт олонд өвгөн надад тулгамдсан асуудлыг нэн дариу арга хэмжээ авч тодорхой шийдвэрт хүргүүл өгсөнд гүнээ талархаж, та бүхний юу санасан есөн хүсэл тань биелэж , үйлс бүхэн тань түмэн олонд дэлгэрч байхын Өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье. Гүнээ талархан мэхийе" гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД