ЦУОШГ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

ЦУОШГ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно
ЦУОШГ-аас малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд дараах мэдээллийг хүргүүллээ. Тодруулбал,

Энэ сарын 16 буюу өнөөдөр зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн 17-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19, 20-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +21...+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +33...+38 градус, бусад нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ