Баяр наадмын халх сурын харваа эхэлнэ

Долоодугаар сарын 9-ний мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт: Төрийн ордонд: Монголын Эдийн засгийн форум хоёр дахь өдрөө үргэлжлэн чуулна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад айлчилж байна.

 

10:00 цагт: ОБЕГ-аас баяр, амралтын өдрүүдийн цаг агаарын төлөв, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт: Сурын талбайд: Их баяр наадмын халх сурын харваа эхэлнэ.

 

-Д.Сүхбаатарын талбайд "Дээлтэй монгол" наадам фестивал болно. 

-Өвөрхангай аймгийн баяр наадам, Баянхонгор аймаг байгуулагдсаны 83 жил, Баянхонгор сум байгуулагдсаны 68 жилийн ойн баяр наадам эхэлж байна.

 

11:00 цагт: БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв хамтран зохион байгуулж буй "Сайн байна уу! Хятад орон" Жанжиажэ хотын аялал жуулчлалыг сурталчлан танилцуулах үйл ажиллагаа Хятадын соёлын төвд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ