Талбай дээр танхайрсан Хятад иргэнийг шүүнэ

Сүхбаатарын талбай дээр танхайрсан БНХАУ-ын иргэний шүүх хурал өнөөдөр /2024.07.08/ нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

Олон нийтийн цахим хуудаст өнгөрсөн долоо хоногт /2024.07.03/ гадаадын иргэн төв талбай дээр хийсэн бичлэг цацагдсан.

Тус бичлэгт гадаад улсын иргэн “О.Sh” нь Сүхбаатарын талбайн гол хэсэгт зогсож байхдаа “Би Монголд ирээд байна, энэ залууг харахын тулд гэж Чингис хааны хөшөө рүү зааж, “Чи өвөг дээдэст минь яаж хандаж байсан шиг би одоо үр хойчид чинь тэгж хандах болно” гэж ярьсан. Үүнд олон иргэн бухимдалтай хандсан бөгөөд цагдаагийн байгууллага тус асуудалд зөрчлийн хэрэг нээсэн талаар мэдээлж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ