“МОНГОЛ БАХАРХАЛ” үзэсгэлэн нээгдэнэ

Долоодугаар сарын 8-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:00 цагт: Төрийн ордонд: Монголын Эдийн засгийн 14 дэх удаагийн форум эхэлнэ.

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

11:00 цагт: ХЭҮК сонгуулийн үеэрх хүний эрхийн зөрчлийн талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Засгийн газрын 12 дугаар байр, ХЭҮК-ын хурлын танхим. Утас: 9902-8438.

11:40 цагт: Монголын Уран зургийн галерейд: Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол гэрийн соёл, уламжлал, шинэчлэлийг харуулсан “МОНГОЛ БАХАРХАЛ” гэрэл зургийн үзэсгэлэнг 7-р сарын 8-15-нд наадамчин олонд үнэ төлбөргүй дэлгэн толилуулж байна.

-Богд хааны ордонд музейд: “Сахиус догшдын бүжиглэл Хорин нэгэн дара эхийн чуулган” үзэсгэлэн долоодугаар сарын 7-17-нд гарч байна.

 

-Чойжин ламын сүм музейд: “Үдшийн музей-2024” болон хосгүй үнэт, үнэт бүтээлүүдийн дээжээс бүрдсэн "Бурхдын чуулган" үзэсгэлэнг толилуулна.

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ