Сүхбаатарын талбайгаас "Чингис хаан" нисэх буудал руу автобус явж эхэлнэ

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор маргааш буюу долоодугаар сарын 04-ний өдрөөс нийтийн тээврийн Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай”, Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлийн автобус 06:20 цагаас 10:30 цагийн хооронд автобус явж эхэлнэ. Тодруулбал,

  • Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 15,000 төгрөгөөр, хүүхэд 7,000 төгрөгөөр,
  • Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн 10,000 төгрөгөөр, хүүхэд 5,000 төгрөгөөр үйлчлэх ажээ. 

Мөн нийтийн тээврийн Umoney картаар зорчих боломжтой аж.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ