Математикийн хичээлээр хамгийн олон хүүхэд элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлжээ

Боловсролын үнэлгээний төвөөс 2024 оны Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ыг зохион байгуулахтай холбогдуулан өнөөдөр мэдээлэл өглөө. 

Их дээд сургууль, коллежид элсэгчдээс авдаг ЭШ өнөөдрөөс түүх, англи хэлний хичээлээр эхэлж байгаа ба долдугаар сарын 4, 5, 6, 7-ны өдрүүдэд үргэлжлэх аж. 

Энэ жилийн ЭШ-д нийтдээ 35,939 шалгуулагч бүртгүүлжээ. Үүнээс 14,812 нь Улаанбаатарт, 17,541 нь орон нутгийн шалгуулагчид байгаа юм байна. 

/Хуучнаар элсэлтийн ерөнхий шалгалтыг шинэ хуулийн дагуу "Элсэлтийн Шалгалт" гэж нэрлэдэг болсон байна./

  • Долдугаар сарын 4-нд түүх, англи хэл 
  • Долдугаар сарын 5-нд хими, газарзүй, нийгэм судлал
  • Долдугаар сарын 6-нд биологи, математик, орос хэл 
  • Долдугаар сарын 7-нд физик, монгол хэлний шалгалтыг авах юм байна. 

Хамгийн их буюу 25,720 шалгуулагч математикийн хичээлээр ЭШ өгөхөөр бүртгүүлсэн байна. Харин хамгийн бага бүртгүүлсэн нь түүх, орос хэл, газарзүйн хичээлийн шалгалт байгаа аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ