"Чингис хаан" нисэх буудлыг өргөтгөх судалгааны ажлыг эхлүүлжээ

Зам, тээврийн хөгжлийн яамнаас нь агаарын тээврийн либералчлалыг хэрэгжүүлж, ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефумитай 2024 оны нэгдүгээр сард нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлаар ажил хэрэгч уулзалт хийсэн. 

Уулзалтын үр дүнд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд зорчигч, ачаа урсгалыг түргэн шуурхай нэвтрүүлэх, хүлээлт, саатлыг арилгах ажлуудын үе шаттайгаар хийж эхэлж байна.

Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай 2024 оны тавдугаар сарын 16-ны өдөр хийсэн уулзалтаар “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх судалгааны ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн.

ЖАЙКА-аас Япон улсын зөвлөх үйлчилгээний “Ниппон Коей” компанитай гэрээ байгуулан 2024 оны зургадугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажилдаа ороод байна.

Энэ хүрээнд өчигдөр /2024.07.02/ Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа нар ЖАЙКА, “Ниппон Коей” компанийн төлөөллүүд судалгааны ажлын эхлэл тайланг танилцуулж, харилцан санал солилцлоо. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ