О.Баярсайхан “Азийн хүүхдүүд 2024” наадмаас алтан медаль хүртлээ

ОХУ-ын Бүгд найрамдах Саха улсын Якутск хотод “Азийн хүүхдүүд 2024” олон улсын VIII наадам үргэлжилж байна. Монгол Улсаас спортын есөн төрөлд тамирчин, дасгалжуулагч, эмч, шүүгч, албаны хүн зэрэг 63 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Тус наадмын диф чөлөөт бөхийн 52 кг жинд О.Баярсайхан алтан медаль хүртлээ.

Мөн өмнөх өдрүүдэд самбо бөхийн эрэгтэйчүүдийн 79 кг жинд Э.Энхцогт, эмэгтэйчүүдийн 57 кг жинд Г.Энхжин нар алтан медаль, эмэгтэйчүүдийн 65 кг жинд Э.Анударь мөнгө, эрэгтэйчүүдийн 49 кг жинд О.Тэнүүн, эмэгтэйчүүдийн 54 кг жинд Б.Саруул нар хүрэл медаль хүртээд байсан юм.

Түүнчлэн модон барилдааны төрлийн 50 кг жинд Н.Дагвадорж, 80 кг жинд Ё.Өсөх-Ирээдүй нар хүрэл медаль хүртсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ