“Save mazaalai” түр үзэсгэлэн дэлгэлээ
Монгол орны Алтайн өвөр говьд цөөн тоотой үлдсэн мазаалай баавгайн тухай үзэсгэлэнг Байгалийн түүхийн музейд дэлгэлээ. Эл үзэсгэлэнг ирэх есдүгээр сарын 5-ныг хүртэл олны хүртээл болгох аж.
“Save mazaalai” түр үзэсгэлэнг зорин очсоноор дэлхийд цор ганц мазаалай баавгайн чихмэлийг дэргэдээс нь харж болно. Мөн мэргэжлийн уран бүтээлчдийн мазаалай сэдвийн хүрээнд туурвисан бүтээлийн дээжис болон мазаалай судлаачдын камерт өртсөн говийн баавгайн сонирхолтой фото зурагтай танилцаж, илүү их мэдлэг хуримтлуулах боломжтой гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ