Саналын хуудсыг нэг бүрчлэн орон даяар ГАРААР ДАВХАР ТООЛНО
Хяналтын тооллогыг нам, эвслийн 30 000 ажиглагч хяналт тавьж ажиллана
Сонгуулийн санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт саналын хуудаст хяналтын тооллого хийнэ хэмээн СЕХ-ноос мэдээллээ. Бүх саналын хуудсыг гараар тоолж, төхөөрөмжөөс гарсан дүнг баталгаажуулах юм байна.
Саналын хуудсыг гараар тоолох үйл ажиллагаа ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллага, сонгогчдын төлөөлөлд бүрэн нээлттэй бөгөөд хүсвэл иргэн та ч хяналт тавьж болох юм байна.
Саналын хуудсыг гараар тоолох ажиллагааг санал авах байранд болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийн тоо, саналын хуудасны зарцуулалтын тооцоог ажиглагч, оролцогчдод мэдээлсний дараа нэн даруй эхлүүлж, завсаргүйгээр явуулна.
Ингэхдээ саналын хайрцгаас саналын хуудсыг нэг нэгээр гаргаж саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг ажиглагчдад ил тод харуулж нэр дэвшигч, нам эвсэл бүрийн авсан санал бүрийг уншиж танилцуулах юм байна.
Өмнөх сонгуулиудаар сонгогдсон тухайн хэсэгт хяналтын тооллого хийдэг байсан бол энэ удаад бүгдийг хамруулахаар болсон нь онцлог юм.
Хяналтын тооллогыг нам, эвслийн 30 000 ажиглагч хяналт тавьж ажиллана. Өмнөх жилүүдэд санал тоолох төхөөрөмж, гар тооллогын дүн зөрсөн удаагүй хэмээн СЕХ мэдээллэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ