УИХ-ын 2024 оны сонгуульд саналаа өгөх заавар

Сонгуульд саналаа хэрхэн өгөх талаар зааврыг хүргэж байна.

https://www.facebook.com/watch/?v=1254887688809748

Таныг саналын хураах байранд очиход хоёр хуудас өгнө. Нэгэнд нь танай тойрогт нэр дэвшиж буй хүмүүсийн овог нэр байх бол нөгөө дээр нь нам, эвслийн нэрс бий. 

Нэр дэвшигчдийн нэрстэй хуудас дээр танай тойрог хэдэн мандаттайгаас шалтгаалан тэр тооны хүний нэрийн өмнөх зууван дүрсийг будаж тэмдэглэнэ. Жишээлбэл УИХ-ын 8 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэг таван мандаттай тул сонгогчид таван хүний нэрийн өмнөх зууванг дүүргэн будна. Хэрэв мандатын тооноос илүү будвал таны саналын хуудас хүчингүй болох юм. Харин дутуу бол төхөөрөмж уншихгүй буцаах тул мандатын тоондоо гүйцээж будаж болно.

Түүнчлэн энд сануулахад зөвхөн нэг нам, эвслээс нэр дэвшсэн хүмүүсийг л будах ёстой гэсэн ташаа мэдээлэлд бүү автаарай. Нам, эвслүүдээс хэдэн хүн сонгох нь сонгогч таны эрх бөгөөд гол нь мандатын тоотойгоо тэнцүү хүнийг сонгоно.

Харин нөгөө хуудсан дээр нь өөрийн сонгосон нэг л нам, эвслийн нэрийн өмнөх зууванг будна. 

"ТАНАЙ АЙМАГ, ДҮҮРЭГТ ЯМАР ХҮМҮҮС НЭР ДЭВШИЖ БАЙНА ВЭ?" Энэ талаарх нэгдсэн мэдээллийн дэлгэрэнгүйг тойрог тус бүрээр "Сонгууль 2024" хуудаснаас авах боломжтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ