Лу.Гантөмөр: Монгол төрийн ажилд бидний дэвшүүлсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд асар чухал дүн гарна гэдэгт итгэлтэй байна

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр өнөөдөр /2024.06.28/ Сүхбаатар дүүргийн аравдугаар хэсгийн хороонд очиж саналаа өглөө.

Тэрбээр "Улаанбаатар  хотод сэрүүхэн сайхан өдөр тохиож байна. Иргэд, залуучууд сонгуульдаа ирц өндөртэй оролцож байгааг харах сайхан байна. Өнөөдөр эв эеийг сахиж, гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр гэж зурхайд буусан. Сонгуулийн саналын дүн Монгол төрийн ажилд бидний дэвшүүлсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд асар чухал дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Сонгууль болгоноор орой 22.00 цаг дөхөхөөр  саналаа өгөх иргэдийн оочер үүсдэг. Энэ байдал дахин давтагдахгүй байгаасай гэж бодож байна. Бүгдээрээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. Залуучууд итгэлтэйгээр саналаа ирж өгөөсэй гэж хүсэж байна. Таны өгсөн санал тусгалаа олж, үр дүнгээ өгнө. Сонгуулийн дараа төр засгаа эмхлэн байгуулж, улсынхаа наадмыг хийнэ. Түмэн олондоо сайхан наадахын ерөөлийг өргөж байна. Мөнх хөх тэнгэр миний Монголыг ивээх болтугай" хэмээв.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдын ирц өндөр байгааг мэдээллээ. Та залуучууддаа хандаж юу хэлэх вэ? 

-Сонгуулийн тогтолцоо нь сонгогчийн санал гээгдэхгүй тогтолцоо гэдгийг залуучууд маань маш сайн ойлгох хэрэгтэй. Таны өгсөн санал болгон тусгалаа олж, үр дүн нь гарна. Урьд нь залуучууд саналаа өгөхөд санал нь бодитойгоор гарч ирдэггүйд сэтгэл дундуур байдаг байсан. Энэ удаа бол сонгууль пропорциональ тогтолцоогоор явж байгаа. Сонгогч бүрийн өгсөн санал гээгддэггүйгээрээ асар их ач холбогдолтой. Хүн бүрийн өгсөн санал парламентад шууд тусгалаа олдог сонгуулийн тогтолцоо учраас итгэлтэйгээр ирж саналаа өгөөрэй гэж уриалах байна.

-УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явсан учраас шинэ залуу нэр дэвшигчдийн хувьд халтай гэдгийг судлаачид хэлдэг. Өнгөрсөн сурталчилгааны хугацаанд шинэ нэр дэвшигчдээ хэр танилцуулж чадсан бэ? 

-УИХ-ын сонгуулийн тухай хуулиараа нэр дэвшигчдээ танилцууллаа, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Сонгуулийн сурталчилгааны хугацаа арай богинодов уу гэж харж байгаа. Ард түмэн шинэ хүнийг сонгоно гэдэг илт хүсэл байсан учраас бид шинэ залуучуудаа дэвшүүлсэн, алдаагүй гэж итгэж байгаа. Ардчилсан нам энэ удаагийн УИХ-ын сонгуульд үе сольж нэр дэвшүүлэлт хийснээрээ онцлогтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    зочин (127.0.0.1)
    Юм хийдэггүй, юм бүтээдэггүй, юм сэтгэдэггүй хүн хөгждөггүй, улам ухаан муутай болдог нь энэ хорвоогийн жам шүү дээ. Монголчууд юм хийдэггүй, юм бүтээдэггүй, юм сэтгэдэггүй болохоор яаж ч ухаантай болохов, ухаан муутай болох нь тодорхой шүү дээ. Монголчууд ухаан муутай болохоор сүүлийн 1000 жил өөрийн ухаанаар биш, бусдын ухаанаар, харцаар амьдарч ирсэн. Эхний 600 жилд нь Чингис хэмээх цуст дэээрмчний өвөг дээдэс, Чингис хэмээх цуст дэээрмчин, түүний үр сададын харцаар хөдлөж амьдарч ирсэн. Дараагийн 300 жилд манжуудын харцаар хөдлөж амьдарч ирсэн. Дараагийн 70 жилд нь Оросуудын харцаар хөдлөж амьдарч ирсэн. сүүлийн 30 жилд нь дээрэмчин Америкуудын харцаар хөдлөж амьдарч ирлээ. Монголчудад өөрийн ухаан байхгүй, ухаан муутай учраас тэр шүү дээ. Одоо бас цаашаа дээрэмчин Америкийн харцаар үргэлжлүүлэн амьдарна гэнэ. Монголчууд өөрийн ухаан муутай, ухаангүй учраас тэр шүү дээ. Гэтэл өмнөд хөрш, хойд хөрш хэний ч харцаар хөдлөх биш, өөрийн ухаанаар хөдлөж, дэлхийн супер гүрэн болж байна.
    2024 оны 06 сарын 29 | Хариулах