“Наадмын тасалбар ₮80,000-150,000 байна

 

Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нэвтрэх тасалбарыг зэх тасалбарыг enaadam.mn сайтаар худалдан авна. Мөн баяр наадамтай холбоотой бүх мэдээллийг энэ сайтаас авах юм. Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 80-150 мянган төгрөгийн үнэтэй байна. Тасалбарын үнэ нэмэгдээгүй.

Энэ наадмаар Бутан улсын хаан манай улсад зочилно. Гадаадын зочид, төлөөлөгчид наадмыг үнэгүй үзнэ. Харин шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд тэдгээрийн гэр бүлийнхэн иргэдтэй ижил үнээр тасалбар худалдаж авч үзнэ гэж хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ.

Мөн энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур зарах 177, худалдаа эрхлэх 65 асрын зөвшөөрөл олгох хүсэлтийг долдугаар сарын 1-ний 07:00 цагаас ulaanbaatar.mn сайтаар авна. ААН, байгууллагуудад зөвшөөрөл олгоно. Зөвшөөрлийн үнэ 330-660 мянган төгрөг. Үүн дээр хогны 275 мянган төгрөг болон тогны мөнгө нэмэгдэнэ гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ