Сонгогч та аль тойрог, хэдэн мандаттай гэдгээ мэдэх үү?
. Сонгогч та аль тойрогт хамаарч буй, хэдэн нэр дэвшигч сонгохоо мэдэж байгаа юу?
ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ХУВЬД ДАРААХ ТОЙРГУУДАД ХАМААРНА
Нэгдүгээр тойрог: /Архангай, Өвөрхангай, Баянхонгор/ Есөн мандаттай
Хоёрдугаар тойрог:/Говь-Алтай, Завхан, Ховд,Увс/ 10 мандаттай
Гуравдугаар тойрог:/Баян-Өлгий/ Гурван мандаттай
Дөрөвдүгээр тойрог:/Булган, Орхон, Хөвсгөл/ Найман мандаттай
Тавдугаар тойрог: /Дархан-Уул, Сэлэнгэ, Төв/ 10 мандаттай
Зургаадугаар тойрог:/Дорнод, Сүхбаатар, Хэнтий/ Долоон мандаттай
Долдугаар тойрог: /Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь/ Долоон мандаттай
УЛААНБААТАР ХОТЫН ХАРЬЯАЛАЛТАЙ ИРГЭД ДАРААХ ТОЙРГУУДАД ХАМААРНА
Наймдугаар тойрог: /Баянзүрх дүүрэг/ Таван мандаттай
Есдүгээр тойрог: /Баянгол дүүрэг/ Гурван мандаттай
Аравдугаар тойрог:/Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг/ 10 мандаттай
11 дүгээр тойрог: /Сонгинохайрхан дүүрэг/ Таван мандаттай
12 хоёрдугаар тойрог:/Хан-Уул дүүрэг/ Гурван мандаттай
13 дугаар тойрог: /Багануур, Налайх, Багахангай дүүрэг/ Хоёр мандаттай
Энэ жил сонгогчид хоёр саналын хуудас бөглөнө. Ингэхдээ сонгогч та дээрх 13 тойргийн аль тойрогт багтаж байгаагаасаа хамаарч эхний саналын хуудаст мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгох юм. Хоёр дахь саналын хуудаст өөрийн сонгохыг хүссэн ганцхан нам, эсвэл эвслийг сонгож өгнө гэдгийг анхаараарай. Миний ганцхан саналаар дутахгүй, аль нь ч гарсан ялгаагүй гэдэг хандлагаар биш миний, бидний оролцоо маш чухал.
Таны нэг санал маш үнэ цэнтэй учир иргэний үүргээ биелүүлж саналаа өгөхийг уриалж байна.
Хэрвээ та сонгуулийн өглөө хаана очиж саналаа өгөх, оршин суугаа хаягийн мэдээллээ хараахан мэдэж амжаагүй бол Улсын бүртгэлийн ерөнхий газар (burtgel.gov.mn) сайтаар орон оршин суугаа хаяг болон санал өгөх байраа харах боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ