Сонгуулийн программ хангамжийг туршина

Ньюс хөтөч өнөөдөр /2024.06.24/ болох үйл явдлыг товчоор хүргэж байна.


11:00 цагт:

  • Бие даан нэр дэвшигчид СЕХ-ны хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл хийнэ. /ЗМ-ний мэдээллийн төвд/
  • AYUD TOWER-ийн 4 давхарт ХҮН намаас нэр дэвшигч Ц.Эрдэнэбат ТҮЦ машины талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт:

  • УИХ-ын Сонгуулийн 12-р тойрог Хан-уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Л.Нинжжамц цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зарлажээ. /ЗМ-ний мэдээллийн төвд/

12:00 цагт:

  • Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг 21 аймаг, 9 дүүргийн 2198 хэсгийн санал авах байрын байршилд шалган турших үйл ажиллагааг 12.00 цагт зэрэг зохион байгуулна. ЕБС 5 болон 24 сургуульд байрлах хэсгийн хороонд болно. Утас: 9912-2141.
  • Bridge real state” компанийн захирал М.Баярмаа 20-130 сая хүртэлх төгрөгийг зээлж хүүнд нь байрандаа үнэгүй суулгана гэж 280 гаруй иргэнийг хохироож байгаа тухай иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ. /ЗМ-ний мэдээллийн төвд/

12:30 цагт:

  • "Үнэн ба зөв нам"-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид мэдээлэл хийнэ. /ЗМ-ний мэдээллийн төвд/

13:00 цагт:

  • МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон АН-аас нэр дэвшигч Х.Баттулга ба сонгууль 2024 сэдвээр Орхон аймгийн иргэн Э.Баярхүү мэдээлэл хийнэ./ЗМ-ний мэдээллийн төвд/

14:00 цагт:

  • “Чингис хаан”-ын Үндэсний музейн номын санд: Зураач, эх зохиогч Рэнцэнгийн Батцэнгэл агсны сүүлчийн бүтээл болох "Хүннү товчоо" номын нээлт болно./ЗМ-ний мэдээллийн төвд/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ