БЗД-т зам тээврийн ноцтой осол гарч жолооч, зорчигч хоёр амиа алджээ

Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо зам тээврийн осол болж хоёр хүн амиа алджээ.

Тодруулбал автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 07:05 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн “Honda Insight” загварын суудлын автомашин, иргэн Б-ийн “Toyota Crown” загварын суудлын автомашинууд мөргөлдөж  иргэн Ж /58 настай, эрэгтэй/, зорчигч иргэн С /42 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байжээ.

Эх сурвалж: ОБЕГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ