МҮХАҮТ-д: БНСУ-ын “Сигма” компани хамтран “Монгол Улс, БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалт” зохион байгуулна.
Зургаадугаар сарын 19-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:
08:00-10:00 цагт: “Чингис хаан” музейд: “Тогтвортой хөгжлийн зорилгын төлөө иргэний нийгмийн байгууллагууд” сүлжээ, “Глоб интернэйшнл” төвөөс “Улс төрийн нам, эвслийн сонгуулийн хөтөлбөрт Тогтвортой хөгжлийн зорилтуудыг тусгасан” сэдвээр сэтгүүлчдийн өглөөний уулзалт зохион байгуулна. Утас: 9919-2857. 9493-1669.
09:00-18:00 цагт: “Корпорэйт” зочид буудалд (“Баянгол” зочид буудлын хажууд): Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн “Монголын дата клуб” иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийнхэнд зориулан “Олборлох салбарын өгөгдлийн шинжилгээ ба дүрслэл” сургалт уулзалт зохион байгуулна.
-МҮХАҮТ-д: БНСУ-ын “Сигма” компани хамтран “Монгол Улс, БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалт” зохион байгуулна.
09:00-17:00 цагт: НЗДТГ-аас Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно. Утас: 7505-0801, 7505-0802, 7505-0803, 7505-0804. Өдөрлөг нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Сэлбэ, Баянгол, Баянхошуу салбарт болно.
11:00 цагт: Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт: Төрийн албаны тусгай шалгалт болно.
11:00 цагт: ХЭҮК УИХ-ын ээлжит сонгуулиар хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хяналт тавин ажиллах талаар хэвлэлийн хурал зарлажээ.
11:30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: “Гэр хорооллын хөгжлийн нам” Гэр хорооллын айл өрхүүдийн эрхийг хамгаалах талаар улс төрчдийн өгч буй амлалтын талаар мэдээлнэ.
11:00 цагт: Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд: (Гаалийн Ерөнхий газрын хашаанд) “Үндэсний эвсэл”-ээс жагсаалтаар нэр дэвшигч Н.Хулангийн нэр дэвших эсэхийг шийдэх шүүх хурал болно. Утас: 9111-7815, 9900-7925.
12:00 цагт: "Чингис хаан"-ы Үндэсний музейд: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг 2025 оны I улиралд багтан Чехийн Прага хотын Үндэсний музейд дэлгэхээр болсонтой холбогдуулан “Хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурна. Утас: 9905-1914.
-Нийслэлд нөөцийн махны өргөтгөсөн нэмэлт худалдаа 7 дүүргийн 48 байршилд гарч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ