Замын-Үүд-Улаанбаатарын замд гарсан ослыг шалгаж байна

Орон нутгийн замд жолоочид хурд хэтрүүлж, гүйцэж түрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих зөрчил гаргадгаас зам тээврийн осол их гарч буй. Тиймээс тээврийн цагдаагийн албанаас хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрмээ баримталж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Өчигдөр /2024.06.16/ 15:00 цагийн үед орон нутгийн замд зам тээврийн ноцтой осол гарч олон хүн хүнд гэмтэж, зарим нь нас баржээ.

Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, Замын-Үүд-Улаанбаатарын замд гарсан ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгаж ажил үргэлжилж байна гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ