Туул голын эрэг дагуу, усанд живэх эрсдэл бүхий 10 цэгт мэдээллийн самбар байршуулжээ

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Монголын Улаан загалмай нийгэмлэг хамтран, судалгаанд тулгуурлан Туул голын эрэг дагуу, иргэд усанд живэх эрсдэл бүхий 10 цэгт мэдээллийн самбар байршуулжээ.

Тус сэрэмжлүүлэг самбараас усны ослын статистик мэдээлэл, байршил заах гурван үгт хаяг, цэг тус бүрийн усны гүний мэдээллийг монгол, англи хэлээр харах боломжтой. Мөн үерийн усны түвшин хэмжих багана, анхны тусламжийн хайрцагтай аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ