"Цусны донорын дэлхийн өдөр" тохиож байна

Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд

09:00 цагт Эрдэнэ бандида хутагт, Хамба номун хан, Ламын гэгээн Лувсанданзанжанцан хутагтын мэлмий гийсний 385 жилийн ойд зориулсан “Ламын гэгээн Лувсанданзанжанцан-385, түүх, соёл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэнгийн нээлт болно. 

"Холидэй Инн Улаанбаатар" зочид буудалд

09:30-12:30 цагт "BIM & Дижитал барилга" сэдэвт олон улсын дугуй ширээний ярилцлага зохион байгуулагдана.

Соёлын ордонд

10:30-13:00 цагт "Цусны Донорын Дэлхийн Өдөр"-ийн хүндэтгэлийн арга хэмжээ болно.

ОБЕГ-т 

10:00 цагт Шадар сайд С.Амарсайхан үер, усны цаг үеийн нөхцөл байдал, цаг агаарын байдлаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгнө. 

Д.Сүхбаатарын талбайд

11:00 цагт “Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам эхэлнэ.

Баянзүрхийн гүүрний ойролцоо

13:00 цагт Нийслэлийн Онцгой байдлын газраас гол, усны ослын нөхцөл байдал, завьт эргүүл, эрсдэлтэй байршлуудад байрлуулсан хяналтын камерын талаар мэдээлэл өгнө.

Үндэсний Урлагийн Их Театрт

18:00 цагт Тус театр мэргэжлийн урлагийн байгууллагуудын томоохон төлөөлөл болон олны танил эрхмүүдэд зориулж "Land of the Sky" тоглолтын тусгай үзвэрээ толилуулна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ