Наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна
Баяр наадмын салбар хорооны бэлтгэл ажлууд үргэлжилж байна. Үндэсний баяр наадмын бэлтгэл ажлыг Баяр наадмын хорооны даргын тушаал, шийдвэрийн дагуу хийж байна. Өмнөх жилүүдэд бэлтгэл ажил хангах хүрээнд санхүүжилтийг баяр наадмын дараа олгодог байсан. Харин энэ жил Үндэсний баяр наадмын салбар хороодын бэлтгэл ажлыг хангах хүрээнд санхүүжилтийн 80 хувийг шийдэж өгсөн. Тиймээс салбар хороод ажлаа гүйцэтгэх л үлдэж байна.
Энэ жилийн Үндэсний баяр наадмаар илүү шинэлэг арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Жишээ нь "Учиртай гурван толгой" дуурийн гол дүрүүдийг шинээр сонгон шалгаруулж, шинэчлэн тавина. Баяр наадмын нээлт, хаалтын багийг удирдах найруулагч сонгогдсон байгаа. Энэ жил урлагийн томоохон баг бүрэлдэхүүнтэй ажиллана. Түүнчлэн Монгол дээлтэй өдрүүдэд зориулан зөвхөн монголчууд гэлтгүй, дэлхий дахинд байгаа Монгол туургатны хувцас өмсгөл ямар вэ гэдгийг харуулахын тулд, Тува, Өвөрмонгол, Халимагаас хүмүүс урьж оролцуулна. Уламжлалт эрийн гурван наадам болох морь, бөх, сум харвааг зохион байгуулахад ямар нэгэн өөрчлөлт ороогүй. 2022 онд өөрчлөлт орсон Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хүрээнд зохион байгуулна. Өнгөрсөн жилүүдэд бөхтэй холбоотой допингийн асуудлууд их гарсан. Тиймээс богино хугацаанд, хурдан хариу нь гардаг шинжилгээний арга хэлбэрийг бөхийн салбар хороодуудад танилцуулсан.
Өмнөх жилүүд шиг олон хоног хүлээхгүйгээр допингийн хариуг харах боломжтой болгохоор наадмын бэлтгэл ажлуудыг хангаж байна.
Үндэсний баяр наадмын хөтөлбөр эцэслэгдэн батлагдсан. Долдугаар сарын 10-12 өдрүүдэд болно. Баяр наадмын бэлтгэл ажил салбар хороод бүрд өөр, нийтэд нь авч үзвэл өнөөдрийн байдлаар 70 орчим хувьтай үргэлжилж байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ