Энэ зуны аялал жуулчлалын үйл ажиллагааг танилцуулав

БОАЖЯ-наас энэ оны зургаадугаар сар болон ирэх долоодугаар сард болох аялал жуулчлалын үйл ажиллагааг танилцуулж мэдээлэв. Үүнд:

  • Зургаадугаар сарын 14-16-нд “Asia folk-2024” Азийн хотуудын урлаг, гар урлалын наадам болно.
  • Зургаадугаар сарын 22-23-нд Улаанбаатар хотноо волейболын олон улсын тэмцээн,
  • Зургаадугаар сарын 22-29-нд Өмнөговь аймагт “Монгол говь” 225 км-ын олон улсын, олон өдрийн гүйлтийн тэмцээн,
  • Зургаадугаар сарын 27-30-нд Бодибилдинг фитнесийн Ази тивийн аварга шалагруулах тэмцээн,
  • Зургаадугаар сарын 28-30-нд “Улаанбаатар их дуулга-2024” гранд слам тус тус болох талаар мэдээллээ.

 

Долдугаар сард:

  • Долоодугаар сарын 1-5-нд “Этүгэн-2024” олон улсын контемпорари арт фестиваль,
  • Долоодугаар сарын 1-5-нд “Хөвсгөл Опен” шатрын олон улсын тэмцээн,
  • Долоодугаар сарын 1-27-нд Архангай аймагт АРА фестиваль,
  • Долоодугаар сарын 9-15-нд Баян-Өлгий-Ховд-Говь-Алтай-Баянхонгор-Дундговь-Улаанбаатарт “Торгоны зам-2024” олон улсын автораллли,
  • Улаанбаатарт U15. U20 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн,
  • Долоодугаар сарын 4-7-нд Улаанбаатарт “Play time” олон улсын хөгжмийн наадам,
  • Долоодугаар сарын 8-9-нд Монголын Эдийн засгийн чуулган-2024,
  • Долоодугаар сарын 26-28-нд Булган аймагт “Бүх дэлхийн Алтаргана-2024” олон улсын 15 дугаар наадам,  
  • Долоодугаар сарын 22-нд чөлөөт нислэгийн “Азийн цом-2024” тэмцээн,
  • Долоодугаар сарын 20-27-нд Монгол туургатан олон улсын хүүхдийн Х наадам,
  • Улаанбаатарт Олон улсын харваачдын тэмцээн тус тус болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (127.0.0.1)
    Нөат МАН санаачлаж юмны үнэ хяналтгүй өссөн. Одоо ч өссөөр л байна. Татвар нэмэхгүй гэж 2020 онд гарж ирсэн одоо бүх юмны татвар нэмэгдсэн сайн бод2
    2024 оны 06 сарын 11 | Хариулах