Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалтын ажил 50 хувьтай үргэлжилж байна
Чойжин ламын сүм музейг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сэргээн засварлаж байна.
Энэ хүрээнд тус сүм музейн Хаалган сүм, Махранзын сүм болон саравчны сэргээн засварлалтыг хийж гүйцэтгэж байгаа юм.
Чойжин ламын сүм музейг хамгийн сүүлд 1961 онд сэргээн засварлаж олон нийтэд нээлттэй болгож байсан бөгөөд 60 гаруй жилийн хугацаанд жижиг хэмжээний сэргээн засварлалтын ажил хийгдэж байсан ч энэ удаагийнх шиг бүрэн хэмжээний сэргээн засварлалт хийгдэж байгаагүй юм.
Сэргээн засварлалтын ажил 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд энэ оны наймдугаар сард багтаан сэргээн засварлалтын ажлыг дуусгахаар төлөвлөж байна.
Уг барилгын ажлыг гүйцэтгэхээр "Зэндмэн суварга" ХХК шалгарсан юм гэж Соёлын Яамнаас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ