Төв талбайд "Улаанбаатар дэлхийн их дуулга" тэмцээн өнөөдөр үргэлжилнэ

Д.Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулсан "Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри" тэмцээнд Монгол Улсын 3x3 сагсан бөмбөгийн шигшээ баг анх удаа аваргаар тодорсон.

Харин "Улаанбаатар дэлхийн их дуулга" тэмцээн энэ амралтын өдрийг дуустал төв талбайд үргэлжилнэ. Уг тэмцээнд дэлхийн чансааны эхний арван байр дотор эрэмбэлэгддэг дэлхийн шилдэг мэргэжлийн 12 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.

Тодруулбал дэлхийн шилдгүүд болох Серби улсын “ҮБ”, АНУ-ын “Майами”, Нидерланд улсын “Амстердам”, Швейцар улсын “Лозанн” баг болон Монгол улсын “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар”, “Завхан Сайнскор” тэргүүтэй баг оролцож байгаа юм.

Монгол Улсыг “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар”, “Завхан Сайнскор” баг төлөөлөх бөгөөд хасагдах шатны тоглолтууд өнөөдөр/2024.06.09/ 16:00 цагаас эхэлнэ. 

зураг

 

Улаанбаатарын Урбан фестивалийн үеэр 3х3 сагсан бөмбөг, скейтборд, роллер скейт, BMX дугуй, крикет, модон барилдаан, корнхол, лазер гүйлт, фанкшенл фитнесс, фризби, pickle ball зэрэг урбан спортын 11 төрлийг танилцуулах өдөрлөг болохын зэрэгцээ хоолны өдөрлөг болж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ