Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн айлчлал өнөөдөр албан ёсоор эхэлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Тэрээр өнгөрсөн бямба гаригийн үдэш Улаанбаатарт газардсан юм. Түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг угтсан юм. 

Бүгд найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн төрийн айлчлал өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, Засгийн газар, байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт хоёр тал гарын үсэг зурах юм. Мөн Монгол-Беларусийн бизнес форум зохион байгуулахаар төлөвлөжээ.

Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн манай улсад хийж буй энэ айлчлал Монгол Улс, БНБУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны айлчлал юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ