3361 өрхөд 397.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Он гарсаар орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд нийт 397.3 тэрбум төгрөгийн зээлийг 3 361 өрхөд олгожээ. Үүнээс Улаанбаатар хотод 267.3 тэрбум төгрөгийн зээлийг 2082 өрхөд, орон нутагт 130.0 тэрбум төгрөгийн зээлийг 1279 өрхөд олгосон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 59 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн орон нутагт олгосон зээлийн дүн ойролцоогоор 100 хувиар нэмэгджээ.

Монгол Улсын Их Хурлаас “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийг, Засгийн газраас “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг тус тус баталсан. Энэхүү тогтоолд хуримтлалын сангаас орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт Монголбанкаар дамжуулан хөрөнгө оруулахаар заасан. Энэ дагуу хөтөлбөрийн хүрээнд олгох санхүүжилт нэмэгдсэнээр зээл олголт энэ оны дундажтай харьцуулахад сүүлийн 17 хоногт 52 хувиар нэмэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дараах замууд ХААЛТТАЙ
Уржигдар 15 цаг 20 мин

Дараах замууд ХААЛТТАЙ
Уржигдар 15 цаг 20 мин