Маргааш Бөмбөгөр, Хүчитшонхор, Нарантуул зэрэг 20 худалдааны төв ажиллахгүй

Маргааш буюу тавдугаар сарын 25-ны өдөр “Автомашингүй өдөр” болно.

"Улаанбаатар марафон 2024" зохиогдох учир зам хааж байгаа бөгөөд энэ өдөр 20 гаруй зах худалдааны төв амрах юм.

Тодруулбал, зам хаасан бүс болох Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн томоохон зах, худалдааны төвүүд болох “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Содон”, “Алтжин бөмбөгөр”, “Хүчит шонхор”, “Нарлаг дэнж”, “Нарантуул”, “Нарантуул-2”, “Ханталст”, “Баянзүрх”, “Шөнийн зах”, “Да хүрээ”,“Цайз”, “Дүнжингарав”, “Өгөөмөр”, “Сандэй плаза”, “Барс-1” “Барс-2”, “Хархорин”, “Шинэ сандэй” худалдааны төв”,“100 айл” барилгын материалын дэлгүүр зэрэг 20 гаруй худалдааны төв амарна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ