НҮБ-аас “Даян дэлхийн газрын төлөв байдал Бэлчээр болон малчдын сэдэвчилсэн тайлан”-г хүлээлгэж өгнө
Тавдугаар сарын 21-ний мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:
09.00-10.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.
09.00 цагт: Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд автобус худалдан авах ажиллагааг Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болно.
10.00 цагт: Улаанбаатар дахь Русский дом буюу (РЦНК)-д: “Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны орнуудын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөв” эрдэм шинжилгээний хурал болно.
11.00 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: “Монголын малчдын холбоо” ТББ-аас малчдын зээлийг тэглэх талаар хэвлэлийн хурал зарлажээ. Мөн "Мянган малчдын чуулга уулзалт"-ыг энэ сарын 27-нд зохион байгуулах талаар мэдээлнэ.
17.00 цагт: “Улаанбаатар” зочид буудалд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад ирсэн Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын суурь конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио Цөлжилтийн конвенцын газраас эрхлэн гаргадаг “Даян дэлхийн газрын төлөв байдал-Бэлчээр болон малчдын сэдэвчилсэн тайлан”-г хүлээлгэж өгөх ёслол болно. Утас: 8803-8882.
-Тавдугаар сарын 21-22-нд Олон улсын биологийн олон янз байдлын өдөр тохиож байна. Энэ өдүүдэд БОАЖЯ, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн газраас олон талын оролцооны чуулган зохион байгуулна. Утас: 9907-7154.
-Богд хааны ордон музейд: “БУРХАН БАГШИЙН ЦАХИУР ЭРДЭНЭС” үзэсгэлэнг тавдугаар сарын 17-24-нд дэлгэн үзүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ