Б.Баасанхүү жүдо бөхийн дэлхийн аварга боллоо

  • Жүдо бөхийн ДАШТ эхэллээ
  • Тэмцээний эхний өдөр шигшээ багийн таван бөх зодоглов
  • Эмэгтэй -48 кг жинд Б.Баасанхүү алтан медаль авлаа

Жүдо бөхийн 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотод эхэллээ. 107 орны 658 тамирчин бүртгүүлсэн тэмцээнд Монголын шигшээ багийн 18 бөх зодоглож байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэй -60, эмэгтэй -48, -52 кг жингийн барилдаанууд болоход эмэгтэй -48 кг жинд Бавуудоржийн Баасанхүү алтан медаль авлаа.

24 настай Б.Бавуудорж "D" хэсэгт эхний тойрогт гоц мөргөж шигшээ 32-т АНУ-ын Мариа Селиа Лаборде, шигшээ 16-д Израилын Шира Ришони, шөвгийн наймд Португалын Катарина Кошта, хагас шигшээд Казахстаны Абиба Абужакынова нарыг ялж финалд шалгарсан. Финалд Италийн Ассунта Скуттог цаг дуусах мөчид вазари үнэлгээгээр ялж медалийн тавцанд зогсов.

2022 оны Ц.Цогтбаатарын алтан медалиас хойших шигшээ багийнх анхны алт, 2017 оны Доржсүрэнгийн Сумъяагийн алтан медалиас хойших анхны эмэгтэй алтан медаль энэ байв.

Харин өнөөдөр

  • Эрэгтэй -60 кг жинд Бямбажавын Цогт-Очир эхний шатанд Кубийн Жонатан Чарон
  • Эрэгтэй -60 кг жинд Энхтайваны Ариунболд эхний шатанд Азербайжаны Туран Баярамов
  • Эмэгтэй -48 кг жинд Ганбаатарын Наранцэцэг дагах барилдаанд Туркийн Тугче Бедер
  • Эмэгтэй -52 кг жинд Лхагвасүрэнгийн Сосорбарам эхний шатанд Испанийн Ариан Торо Солер нарт тус тус ялагдаж тэмцээнээ дуусгасан.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ